1045
 
 

“МАНЛАЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”

Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын мал эмнэлгийн тасгаас 2020 оны Нэгдүгээр сард Манлай малчдын зөвлөгөөн санаачлан зохион байгууллаа. Зөвлөгөөн нь малчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, мал сүргийг эрүүлжүүлэх, мал аж ахуйн туршлагыг бусдадаа түгээн дэлгэрүүлэх, Төмөрбулагчууд Төмөрбулагчууддаа аяныг эхлүүлэхээр зорьжээ. Уг зөвлөгөөнд 150 гаруй малчин оролцсон.1045Зөвлөгөөнийг ДЗМОУБ Хөвсгөл орон нутгийн хөтөлбөр, Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн төв, Чандмань цэцэрлэг, Соёлын төв хамтран ажилласан байна. Зөвлөгөөний үеэр малчдад зориулсан, малын туулганы ач тус, таны эрүүл мэнд таны гарт, хүүхэд хамгааллын асуудал зэргээр сургалт мэдээлэл хүргэсэн. 
Энэ тухай мэдээллийг Төмөрбулаг сумын засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн хэлэхдээ “150 гаруй малчин оролцсон өргөн хэмжээний үйл ажиллагаа боллоо. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн үзлэг  шинжилгээнд хамруулсан. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээний талаар сургалт мэдээлэл өгч ажиллалаа. Төмөрбулагчууддаа аяны хүрээнд зөвлөгөөнд оролцсон малчид хөдөлмөрийн баатар Цагаач сан үүсгэсэн. Нийт 400 гаруй толгой мал цугласан. Санд хандивласан малыг баг тус бүрийн цөөн малтай хоёр өрхийг малжуулахаар шийдвэрлэлээ” хэмээв.

Манлай малчны зөвлөгөөнд хөдөө аж ахуйн профессор, Монгол улсын аварга малчин, аймгийн аварга хадланч нар сайн туршлагаасаа малчидтай хуваалцсан нь үр дүнтэй ажил болсон ажээ.