1045
 
 

ХӨВСГӨЛД АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ УРИАЛЛАА

Хөвсгөл аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ удаа Коронавирусын халдвараас урьдчлан сэргийлэх амны хаалтны нөөц дууссан эрэлт ихтэй байгаа асуудлыг хөндсөн.1045Одоогийн байдлаар Хөвсгөл аймагт арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэжээ. Тус компанийн "Хөвсгөл Monline" спорт хувцасны үйлдвэр өдөрт 400-500 ширхэг амны хаалт гаргаж байна.  

Энэ нь иргэдийн хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул оёдлын үйлдвэрүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэхийг уриалав.  Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд амны хаалтны чанар, стандартын тухай мэдээлэл зөвлөгөө өгч хамтран ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад  үүрэг болголоо.