1045
 
 

ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХ НЭГДҮГЭЭР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ​​​​​​​

Дэлхийн улс орнуудад тархаж байгаа шинэ коронавирустай  холбогдуулан Баянхонгор сумын  Засаг дарга Ж.Мөнхсоёлын 2020 оны Нэгдүгээр сарын 29-ны өдрийн А/21 тоот захирамжийн дагуу коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээр тогтоогоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох тэдэнд хүрч үйлчлэх ажлыг энэ сарын эхний өдрүүдэд зохион байгууллаа. Эмнэлгийн ачааллыг бууруулж, аль болох олон хөлийн газраар иргэдийг явуулахгүй байхаар зохицуулж багуудын өрхийн эмнэлэгт хурлыг зохион байгуулсан юм. Ингэхдээ ӨЭМТөвүүд дээр харьяаллын дагуу нийт 103 иргэнийг анхан шатны эмнэлэг, хяналтын комиссын  Нэгдүгээр хурлаар оруулав.1045
Энэ талаар Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спортын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дашдаваа “Хяналтын комиссоор орсон иргэд хөдөлмөрчид уг үйл ажиллагааг томуугийн дэгдэлтийн үед хүндрэл, чирэгдэл багатай байгааг  ойлгож, цаашид уг үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж байлаа. Манай ажлын хэсэгт Ажлын хэсгийн ахлагч Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Энхжаргал, бүрэлдэхүүнд Амбулторын эрхлэгч Эрдэнэчулуун, НДХ-ийн магадлагч их эмч Цэрэннадмид, ӨЭМТ-ийн төвийн дарга Э.Гүнжинлхам, Б.Мэгдмаа, С.Лхамдулам, О.Буянжаргал, Баянхонгор сумын ЗДТГ-ын мэргэжилтэн миний бие О.Дашдаваа,  мөн Ш.Мөнхбаатар нар тус тус ажиллав Мөн гэрээр асаргаа сувилгаа  зайлшгүй авах шаардлагатай өндөр настнуудад гэрээр нь очиж асаргааг сунган тэдэнд хэрэгтэй витаминжуулалтын багцыг ариутгалын бодис,нэг удаагийн маск, спирт зэргийг тараалаа. Бид “Монгол-эм импекс парм” компанитай гэрээ байгуулан  хэвтрийн болон асаргааны 50 өндөр настанд багц бэлэглэсэн”

Цахим эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулсан нь иргэдэд чирэгдэлгүй, очер дараалал үүсэхгүй тэдэнд ойртсон үйлчилгээ болж чадсан юм.