1045
 
 

МОНГОЛ ГЭР ДУЛААЛАХ ЗААВАРТАЙ ТАНИЛЦЛАА

Утаагүй Баянхонгор төслийн хүрээнд Цагаанчулуут, Угалз, Гэгээн шавь зэрэг багуудын 260 өрхийг дулаалгын багцаар ханган, цахилгаан халаагуурыг суурилуулсан. Өвлийн улиралд гэрийг сайн дулаалах нь цахилгаан халаагууртай айл өрхүүдэд дулаан алдагдал буурч, цахилгааны хэрэглээ багасаж, эрчим хүчний хэмнэлтээ даган цахилгааны төлбөр бага зарцуулагдах юм. Зөв дулаалаагүйгээс гэр хөрөх, тав тухгүй байх гэм мэт цахилгаан халаагуурын үр дүн төдийлөн сайн харагдахгүй  байх сөрөг талтай. 1045Иймээс дулаалгыг сайжруулах талаар ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлт төвийн захирал Б.Мөнхбаяр сургалт зохион байгуулан “Монгол гэрийн дулаалгын заавар”  тарааж, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцлоо.