1045
 
 

СУУРИН МАЛЛАГААТАЙ ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ ДАХЬ АРИУТГАЛ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01/01 дугаар Урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах тухай албан даалгавар, 2020 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу Мал, амьтны гаралтай  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Жаргалант, Буянт сумдын нутагт байрлах суурин маллагаатай фермерийн аж ахуйд Мал эмнэлгийн  байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьж ажиллалаа.1045
Ариутгал, халдваргүйтгэлийг Фермерийн аж ахуй  /үхэр, гахай/ эрхэлж байгаа таван аж ахуйн нэгж, хоёр иргэний  аж ахуйн  байр, орчин,  хэвтэр бууц, хашаа  саравч, тоног хэрэгсэл нийт 855м2 талбайг  хамруулан зориулалтын ариутгалын бодис, хлорын шохойн хуурай бодисоор хийлгүүлж, малчин, туслах ажилчдад хувийн ариун цэврийг сахих, гар угаах, халдваргүйжилт, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгчээ.

Аж ахуйдаа мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэхийг малчид, фермерүүдэд зөвлөж байна.