1045
 
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн “Эм холбоо”-гоос эм хангамжийн байгууллагуудад  амны хаалт, гар халдваргүйжүүлэх  уусмал, ариутгалын бодисын  нөөцийг  бүрдүүлэх, үнийг нэмэгдүүлэхгүй  байх талаар УРИАЛГА гаргалаа.

1045Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнх-од хэлэхдээ “Эм хангамжийн байгууллагуудад  нийгмийн хариуцлагын хүрээнд  амны хаалт, гар халдваргүйжүүлэх  уусмал, ариутгалын бодисын  нөөцийг  бүрдүүлэх, үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар ЭМГ-аас Эм хангамжийн байгууллагын удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран аймгийн БОЭТ, хоёр хувийн хэвшлийн ор бүхий эмнэлэг, таван өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  улсын ерөнхий байцаагчийн 01/01 дугаар албан даалгавар болон ЭМС-ын 19 дүгээр албан даалгаврын дагуу эмнэлгүүдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөнд дээрх асуудлыг тусгасан эсэх талаар дэмжлэгт хяналт хийж байна"  хэмээв.