1045
 
 

БАЙГУУЛЛАГА БҮР БҮТЭЭЛЧ АЖИЛ САНААЧИЛНА

Дүүргийн төр захиргааны байгууллагаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг 2017 оноос хойш байгуулж ирсэн. Санамж бичиг байгуулснаар дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр байгууллагуудтай хамтран ажиллаж дүүрэгт түр болон байнгын ажлын байр шинээр бий болгосон, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж ажилласан, малчдын малын хөлийн татварын асуудлыг шийдвэрлэсэн гээд олон талт ажил хийгдсэн. 1045Үйлдвэрийн газрын удирдлагуудтай 2020 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар дээрх байгууллагууд дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд хамтран ажиллах, өөрийн санаачилгаар нэг бүтээлч ажил хийх гээд бусад талаар хамтран ажиллах юм.