1045
 
 

ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХАЖУУД ПОСТ АЖИЛЛАЖ, ХЯНАЛТ ТАНДАЛТ ХИЙНЭ

Налайх дүүргийн Онцгой комисс энэ сарын 07-ны өдөр хуралдаж, нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулан, гишүүдийг дахин үүрэг өглөө. Дүүргийн онцгой комиссын хурлыг Засаг даргын орлогч Х.Анхбаяр ахлан, зарим албаны хүмүүс мэдээлэл хийв. Энэ талаар дүүргийн Засаг даргын тамгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодрууллаа.

Мөн түүнчлэн Постонд ажиллаж байгаа ажилчид хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлэх, иргэдэд зөв мэдээлэл хүргэх, иргэдтэй зөв боловсон харилцах, Эмийн сангуудаар амны хаалт, ариутгагч зэрэг бодисын нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж ажиллах, Баар, рестораны цагийн хуваарьт хяналт тавьж, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг онцгой комиссоос өглөө.