1045
 
 

“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Ажлын хэсэг хуралдаж, дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцсон. Дүүргийн ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг "Нэг хот-Нэг стандарт" аяны хүрээнд зохион байгуулагдах болзолт уралдааны удирдамжийг танилцуулав. 1045Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хотын стандартыг нэвтрүүлэх замаар амьдрах орчныг сайжруулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой болзолт уралдааныг зохион байгуулж байна. Тухайн үйл ажиллагааны чиглэлүүдийг улирал тутам дүгнэгдэх юм. Энэхүү уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, хороод оролцох бөгөөд улирал тутам тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний багийг, жилийн эцэст шилдэг дүүрэг, шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулах юм.