1045
 
 

“ЖАРГАЛАНТ“ ЗУСЛАНГ СЭРГЭЭНЭ

Булган аймгийн “Жаргалант” хүүхдийн зуслан сүүлийн зургаан жил үйл ажиллагаа явуулаагүй. Учир нь зуслангийн  байшингууд хуучирч хүүхэд хүлээн авах боломжгүй аюултай болсон учраас үйл ажиллагааг нь хаажээ. Харин “Жаргалант” зусланг шинээр засварлан барих зураг төслийг гаргасан бөгөөд долоон хотхон, хүүхэд амрах цогцолбор, захиргаа аж ахуй гэсэн хоёр давхар барилга байхаар төлөвлөжээ. Эдгээрийг хийхэд нийт 1,3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд харин энэ жил улсын төсвөөс зуслан барихад 300 сая төгрөгийг баталжэээ. Ийнхүү хүүхэд багачууд удахгүй шинэ зусландаа амарч эхлэх юм байна.1045