1045
 
 

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУРАЛДААН ХИЙЛЭЭ

Баянхонгор аймгийн шуурхай комисс 2020 оны Хоёрдугаар сарын 13 ны 14.00 цагт эрчимжүүлсэн бэлэн байдлын шуурхай хуралдаан хийлээ. Баянхонгор аймгийн иргэдийн дунд хэлэлцээд буй томоохон шийдвэрүүдийн талаар Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал энэ үеэр мэдэгдэл хийсэн юм. Баянхонгор аймгийн шуурхай комисс дараах шийдвэрүүдийг ийнхүү гаргалаа. Үүнд:

  • Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулдаг томоохон үйлчилгээний газарт их цэвэрлэгээ болон ариутгал хийх
  • Бар, ресторан, нийтийн хоолны газруудыг 20.00 цагаас хойш ажиллахыг хориглох
  • Архи согтууруулах ундааг 18.00 цагаас хойш худалдаалахгүй байх
  • Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийг сэжигтэй тохиолдол гарсан үед яаралтай бэлтгэн хөл хорио тогтоох цэг болгох
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг Баянхонгор аймагт хэрэгжүүлэн ажиллах
  • Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэлд ариутгал хийх
  • Үйл ажиллагаагаа явуулж буй ААН байгууллагууд маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх захирамжийг дагаж мөрдөх гэсэн шийдвэрүүдийг дагаж мөрдөх шийдвэрүүд гарлаа.
  • Гуравдугаар сарын 2 хүртэл хугацаанд караокены үйл ажиллагааг хаах1045

Мөн зах болон нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Л.Жавзангаас авсан тодруулга мэдээг сонсогч танд хүргэж байна.
“Аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын шуурхай хуралдаан сая хийгээ. Иргэдийн ихэнх хувиас ирсэн санал болох зах худалдааны төвүүдийг хаах хот хоорондын тээврийг зогсоох гэх мэт саналууд ирсэн. Үүний хүрээнд зам тээврийн автобуснуудыг цаг тухайд ариутгаж байх, мөн үйлчилгээний төвүүд зах зэргийг сэжигтэй тохиолдол илэрсэн үед л хаах гэсэн шийдвэрүүдийг гарсан" гэв

Аймгийн шуурхай комиссод багтах “Онцгой байдлын алба” “Цагдаагийн хэлтэс” “Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг”-тэй хамтран ажиллахыг ААН байгууллагуудад зөвлөлөө. Мөн үнэн зөв бодит мэдээллийг Онцгой комиссоос Засаг даргын дэргэдэх хэвлэл мэдээллийн албаар буюу нэг сувгаар дамжуулах, ташаа мэдээлэл түгээсэн иргэнд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зэрэг ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав.