1045
 
 

АДУУНЫ МАХ, ААРЦ ХЭРЭГЛЭЖ ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой ээлжит мэдээл өгөхдөө дархлаагаа дэмжих талаар онцоллоо.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэдий өчигдөр автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан ч бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хүнсний хомсдол үүсэхгүй. Иймд иргэд хүнсээ бөөнөөр нь нөөцлөх шаардлагагүй. Харин та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" гэлээ.

Нийслэлийн статискийн газрын төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны Хоёрдугаар сарын 13-ны өдрийн ажиглалтаар адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.39 хувиар буюу 125 төгрөгөөр өсчээ. Одоогийн үнэ 9,125₮ байна.