1045
 
 

ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс цагаан сарын уламжлалт баярыг цуцлах шийдвэр гарсан. Энэ талаар өөрийн байр суурийг Ховд аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Ариун шүд” эмнэлгийн эрхлэгч Ариунтөмөр илэрхийллээ.1045“Төр засгаас цагаан  сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасныг би хувьдаа дэмжиж байна. Уламжлалт баяраа тэмдэглэж болох ч амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Хаврын улиралд дархлаагаа дэмжиж, эрүүл мэнддээ анхаарах ёстой. Мөн баярын үеэр зохисгүй хооллосноос болж эрүүл мэнд асуудалд ордог. Жил бүрийн Цагаан сарын баярын дараа олон хүн эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн ачаалал ч нэмэгддэг. Тиймээс энэ удаад баяр тэмдэглэлгүй, харин гэр бүлийнхээ гишүүдийн дархлааг дэмжих хэрэгтэйг эмч хүний хувиар зөвлөж байна”  хэмээв.