1045
 
 

5000 АМНЫ ХААЛТ ХИЙХ ЗОРИУЛАЛТЫН МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛНЭ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас оёдлын үйлдвэр, цехүүдэд түшиглэн эхний ээлжид төв суурин газрын 40 мянга гаруй иргэнд амны хаалт түгээх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус ажлыг сумандаа зохион байгуулахыг сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгосон билээ.1045
Аймагт үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 5000 амны хаалт хийх зориулалтын материалыг худалдан авч, маск үйлдвэрлэх оёдлын цехүүдэд нийлүүлэхээр боллоо.
Цаашид зорилтот бүлгийн 350 орчим малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэх, хөтөлбөрт хамрагдаж буй 2500 хүүхэд болон тэдний гэр бүлд гар ариутгагч, бактерийн эсрэг савангийн багц, томуу, томуу төст өвчин болон коронавирусээс хэрхэн сэргийлэх талаарх гарын авлага тараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.