1045
 
 

ХУРД ХЭМЖИГЧ ХАЙРЦАГ БАЙРШУУЛЛАА

Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс нь Дүүргийн алслагдсан гудамж замуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дэг журам тогтоох, хяналт тавих, авто зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэх, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг хангах, учирч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан  сэргийлэх зорилготой ажилладаг.

Тэд судалгааны үндсэн дээр дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс төсөв гаргуулан зургаан ширхэг хурд хэмжигчийн хайрцгийг алслагдсан гудамж зам болох дүнжин гарав, хонхрын замд байршуулан хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож байнга жолооч нар зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах аж. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж оролцохыг анхааруулъя.1045