1045
 
 

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ АМНЫ ХААЛТ ОЁЖ ЭХЭЛЛЭЭ

Шинэ коронавирусийн халдвараас үүдэн улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтжй холбогдуулан амны хаалтын хэрэгцээ нэмэгдэж, хомстол үүсээд байгаа билээ.1045Тиймээс дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд байсан таван оёдлын машиныг Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, ажлын бус цагаас амны хаалтаа өөрсдөө боломж бололцоондоо тулгуурлан оёж байна.

Энэ талаар Засаг даргын орлогч Х.Анхбаяр хэлэхдээ “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын эрсдэлтэй бүсэд ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ амны хаалтаар хангахаар Эрүүл мэндийн төвийн ажилтнууд ажлын бус цагаар амны хаалтаа оёж байна. Оёсон амны хаалтыг бүтэн өдрийн туршид зүүж хэрэглэх боломжгүй учраас үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр, ногоон гэх мэтээр өнгөөр ялгаж нэг өдрийн туршид гурван удаа амны хаалт сольж хэрэглэх байдлаар бэлтгэж байгаа юм” хэмээн танилцууллаа.