1045
 
 

ДҮҮРЭГТЭЭ АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Багануур дүүргийн хэмжээнд эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг есөн эмийн сан байдаг. Шинэ коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт ариутгал, бодисын хүрэлцээ хангамж хэр байгаатай танилцлаа.1045Нэг удаагийн амны хаалт бүх эмийн сангуудад дууссан. Эрүүл мэндийн төвийн эмийн сан, Монос, Шарын шанд, Чин ач тус зэрэг эмийн сангуудаар даавуун маск 1000-2000 төгрөгөөр, шүүлтүүртэй маск 1500-3000 төгрөгөөр худалдаалж байна.

Багануур дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх "Итгэл", "Мөнгөн шаглаа", "Алхам", "Эрхэт гүн", "Золбоо", "Өлзий", "Маргад" оёдлын цехүүд хамтран даавуун амны хаалтыг зах зээлийн ханшнаас хямд үнээр буюу 1300 төгрөгөөр борлуулж эхэллээ. Энэ талаар дүүргийн ЖДҮДТөвийн дарга Г.Баянмөнхөөс тодруулснаа хүргэе.

"Дүүргийн ЖДҮДТөвд оёдлын чиглэлээр гурван бойжигч байдаг. Бойжигчид загвар амны хаалт гаргасан. Энэхүү амны хаалт нь хоёр давхар. Зөвхөн ЖДҮДТөв дээр бус хороо хороон дээр үйлдвэрүүд дээр борлуулъя гэсэн бодолтой байгаа юм. Жишээлбэл тус төвийн бойжигч Чанцал эгчийн үйлдвэр гуравдугаар хорооны “Капитал” банкны байранд үйлдвэрлэл нь явагдаж байна. Мөн дөрөвдүгээр хорооны “Рашаант” төвдүйлдвэрлэл хийх боломжтой. Үйлдвэрлэх хүчин чадлаа ачаалалгүйгээр авч үзвэл өдөртөө 500 ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Харин ачааллаа нэмж ажиллавал өдөрт дүүргийн хэмжээнд мянган ширхгийг үйлдвэрлэх чадалтай" гэв.

Мөн амны хаалтыг гурван цаг тутам сольж угааж индүүдэж хэрэглээрэй.