1045
 
 

2019 ОНЫ САЙН МАЛЧИН, ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

Жил бүр хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж байгаа малчин тариаланчдаа шалгаруулж урамшуулдаг холбогдох журмын дагуу Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас таван хорооны малчин, тариаланчдаас нийт 12 хүний шагналын материалыг бүрдүүлэн Улс, Нийслэлд оны эхэнд хүргүүлсэн. Шалгуур үзүүлэлт хангасан дараахь малчин тариаланч шилдгээр шалгарчээ.1045“Улсын аварга” малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам”-ын дагуу болзол хангасан дүүргийн Дөрөвдүгээр хорооны малчин Цэвэлмаагийн Тунгалаг нь “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгарсан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 183, 2014 оны 221 дүгээр тогтоолын дагуу болзол хангасан Нэгдүгээр хорооны малчин Чүлтэмжамцын Чулуунтуул, Дөрөвдүгээр хорооны малчин Алтангэрэлийн Алтанхүү нар нь “НИЙСЛЭЛИЙН САЙН МАЛЧИН”, мөн дүүргийн Гуравдугаар хорооны тариаланч, хүлэмжийн аж ахуй эрхлэгч Баян-Өлзийгийн Тамир “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”-аар тус тус шалгарлаа.