1045
 
 

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛЭХ ХУГАЦААГ IV САР ХҮРТЭЛ СУНГАЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөө өглөө эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргаад байна.

Тийнхүү бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлэх хугацааг 2020 оны Гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.

Үүнд:

  • Сургууль
  • Цэцэрлэг
  • Их дээд сургууль
  • МСҮТ
  • Коллеж
  • Сургалтын төвүүд багтана.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.

Зургийн эх сурвалж: gogo.mn