1045
 
 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Шинэ төрлийн коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг орон даяар эхлүүлсэн. Аймгийн засаг даргын баталсан төлөвлөгөө, хуваарийн дaагуу Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран хүүхэд олноор цугларах боломжтой газруудад хяналт, шалгалт хийж байна. 1045Тус ажлыг Нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхэлсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлэхдээ “Байгууллагад 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийг тогтмол ажиллууж, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой тусгай горимоор ажиллаж байна. Хүүхэд олноор цугларах боломжтой газруудад хяналт, шалгалт хийх ажлыг шуурхай хийсэн. 11 удаагийн хяналтыг секц, дугуйлан, уралдаан, тэмцээн, өдөр өнжүүлэх төв, сургалтын төв, PC тоглоом, бүжгийн клуб, хүүхэд харах үйлчилгээ, заал, цэцэрлэг, сургуулиудад хийсэн. Энэ үеэр илэрсэн илэрсэн зөрчлийг арилгаж, зөвлөмж чиглүүлэг өгч ажиллалаа. Иргэд, хүүхэд залуучууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсантай холбогдуулаад өөрийн аюулгүй байдлыг хангаарай” гэлээ.

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зорилтот бүлгийн өрхөд эргэлт хяналтын ажлууд тогтмол хийж байна. Эхний ээлжид Мөрөн сумын 30 өрх хамрагдсан. Өрх бүрт нөхцөл байдлын үнэлгээ хийгдэж, мэдээллийн тараах материал, есөн төрлийн ариун цэврийн хэрэглэгдэхүүн бүхий багцыг олгоод байгаа аж.