1045
 
 

ОНЦГОЙ БАЙДЛЫН НӨХЦӨЛД ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ

Онцгой байдлын нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргажээ.
Энэ тухай Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.1045Онцгой байдлын нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд хэд хэдэн санамж, зөвлөгөөг хүргэе.

  • Короновирусийн тухай баталгаат эх сурвалжаас мэдээлэл авах нь зүйтэй. Өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг хангах. Өрх бүр эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. 
  • Хөл хорионы дэглэмийг сайтар мөрдөж хүүхдийг гадуур гаргахгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх. 
  • Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагах /амны хаалт тогтмол зүүх, хувийн ариун цэвэр сахих, гэртээ халдваргүйжүүлэлт хийх/
  • Онцгой анхаарах зүйл нь бага насны хүүхдийг гэртээ хараа үлдээхгүй байх ёстой. Үүнээс үүдээд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна. Энэ асуудлыг онцгой анхаараарай.

Эдгээр зөвлөмжүүдийг дагаж мөрдөх нь иргэн таны өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж буй үүрэг юм.