1045
 
 

МККК БАЙГУУЛЛАГА ХӨСҮТ-ИЙН ХАМТ ОЛОНД ХАНДИВ ГАРДУУЛЛАА

Монгол Кампус Крусейд фор Крайст байгууллагын хамт олон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хамт олонд 10 сая төгрөгийн мөнгөн хандивыг гардууллаа. Учир нь дэлхийн олон улсад тархаад буй COVID 19 халдварт өвчний өндөр эрсдэлтэй оронд тооцогдож буй Монгол улсын эрүүл мэндийн манааг баттай сахиж, бүхий л хүчээ дайчлан, сонор сэрэмжтэй ажиллаж байгаад онцгойлон талархаж буйгаа илэрхийлэн тус хандивыг олгож байгааг  хэллээ. Энэхүү мөнгийг ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ажилчин, нийт хамт олонд урамшуулал болгон олгоосой гэж хүсэж байгааг онцолсон юм. 1045Тус байгууллага нь Монгол улсад зөвшөөрөлтэйгээр Христийн шашны үйл ажиллагааг явуулдаг юм байна. Байгууллагын Бодлого Төлөвлөлтийн дарга Б.Баатарсүрэн “COVID 19 халдварт өвчин дэгдсэний улмаас манай Монгол улс болон дэлхийн олон орнууд онцгой нөхцөл байдал байгаа. Хүнд хэцүү, сонор сэрэмж шаардсан энэ цаг үед Христэд итгэгчид бид ард түмэн, дэлхий нийтийн төлөө, онцгойлон өвчний тохиолдол, нөхцөл байдалтай шууд нүүр тулан тэмцэж буй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын албан хаагч нарын төлөө Эзэн Бурхандаа хандан залбирч байгаа. Библид “Хүнд хэцүү үед нь бие биенээ хайрлах ёстой, тэрхүү хайр нь зөвхөн үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр илэрч байх ёстой”-г заадаг. Тиймээс Христэд итгэгчид бид зөвхөн залбирч, ерөөгөөд зогсохгүй, эх орон, ард түмнийхээ төлөө өөрсдийн хийж чадах зүйлээ зориулахыг хичээж байна” хэмээн дурдсан юм.