1045
 
 

24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Шинэ Коронавирусаас (CODIV-19) урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Авто тээврийн төв зэрэг байгууллагууд хамтран 24 цагийн хяналтын постыг ажиллуулж байна. Хяналтыг улсын чанартай хот хооронд зорчигч тээврийн авто зам дээр авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн авто замын дагуух тээврийн хэрэгсэл, Нисэх онгоцны зорчигчдын эрүүл мэндэд хяналтын үзлэг хийж ажиллаж байна. 1045Баянхонгор аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мэргэжлийн дээрх байгууллагууд хамтран хүн амын хөл хөдөлгөөн ихтэй газруудад чиглэл тус бүрээр хяналт тавин ажиллаж байгаагийн бас нэгэн жишээ бол Өлзийт сумын замын пост дээр эргүүлд гарч зорчигчдын халууныг хэмжин хот хоорондын тээврийн автобуснуудад ариутгал халдваргүйтлийг тогтмол хийж байна.

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын бага эмч С.Ханд "Би 12:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Энэ хооронд 30 гаруй автомашин явж өнгөрлөө. Хүмүүсийн халууныг үзэж шалгасан. Одоогийн байдлаар халуун өндөртэй хүн байхгүй хэвийн байна. Өндөр халуунтай хүн ирвэл юуны түрүүнд халуун бууруулах эм өгч, 103 түргэн тусламж дуудна" гэлээ.
Эргүүл, пост, ариутгалын ажлууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал өдөр тутам явагдах юм.