1045
 
 

240 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 240 хүүхдийн сургуулийг барьж улсын комисс хүлээн авлаа. Өнгөрөгч оны Долдугаар сараас эхэлсэн тус сургуулийн барилгыг орон нутгийн “Зүүн шанд”ХХК богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Баян-Овоо сум аймгийн төвтэй ойрхон сумдын нэг юм.  Шилжилт хөдөлгөөнийг багасган, суманд төвлөрсөн хөгжлийг бий болгож, хөдөөгийн хүүхэд багачуудыг эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөл бүрдсэн тус сургууль нь 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй баригдав. Хөл хорио цуцалсны дараа Баян-Овоо сумын сургуулийн сурагчид шинэ сургуульдаа суралцах юм.1045