1045
 
 

АЙМГИЙН СУРАГЧДЫН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ТЕЛЕ ХИЧЭЭЛ ҮЗЭЖ БАЙНА

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг Гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хаасан. Энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг хуваарийн дагуу телевизээр зааж байна.

Боловсрол Соёл Урлагийн Газраас хийсэн судалгаанаас харвал Ховд аймгийн сурагчдын 80 гаруй хувь нь телевизийн хичээлээ идэвхтэй үзэж байгаа аж.1045