1045
 
 

ТАНДАЛТ СУДАЛГАА ЯВУУЛЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд 264 хүнийг тандалтад авсан. Харин  одоогоор 150 хүн тандалтад байгаа аж. Мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Ахмад настны сувиллыг шаардлагатай үед иргэдийг тусгаарлахаар бэлэн байдалд хангажээ.

Одоогийн байдлаар дээрх иргэдээс коронавирусийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг Хөвсгөл аймгийн  Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын М.Үүрийнбаяр Онцгой комиссын  15-р хуралдаан дээр мэдээллээ. 
Аймгийн Онцгой комиссын  шийдвэрээр орон нутгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, бэлтгэл байдлыг хангуулах, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шуурхай штабыг байгуулжээ.1045
Шуурхай удирдлагын нэгж тандалт удирдлагын албаны дарга Л.Оюунцэцэг хэлэхдээ “ЭМГ, Онцгой байдлын газар, Мэргэжил хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Зоонозон өвчин судлалын төвийн мэргэжлийн хүмүүс Дөрөвдүгээр сарын 1 хүртэл 24 цагаар ажиллана. Мөн замын хөдөлгөөнийг хянах таван цэгт авто тээврийн хөдөлгөөнийг хянах таван пост ажиллах юм” гэлээ.

Сар шинийн баяраар Хөвсгөл аймагт хөдөлгөөн маш сайн хязгаарлагдсан. Иргэд төр засаг захиргаанаас өгсөн зөвлөгөөг хүлээн авч байгаад ЭМГ –аас иргэддээ талархаж илэрхийллээ. Хойшид тохиох Мартын баяр, Цэргийн баярыг цуцалж буйг давхар мэдэгдлээ.