1045
 
 

ГЭРЭЭР АЯЛАХ НОМЫН САН АЯН ЭХЭЛЛЭЭ

Коронавирусээс үүдэн Баянхонгор аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Тэгвэл нийтийн номын сангийн хамт олон 2020 оны Гуравдугаар сарын 04ны өдрөөс эхлэн “Гэрээр аялах ном” аян өрнүүлж байна. Уг аяны хүрээнд сурагчид болон оюутнууд интернет орчинд байх цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хорио цээрийн эдгээр үед номтой нөхөрлөх зорилготой юм. 1045Мөн бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ч мөн хүүхдүүдтэйгээ хамт түүх соёлын ном уншиж зөв үлгэрлэх боломж бий болгох үүднээс “Гэрээр аялах ном” аян өрнөж байна. Нийтийн номын сангийн ажилчид номын сандаа ариутгал хийж уншигчдаас ирсэн номоо цаг тухай бүрд нь ариутгаснаар дараа дараагийн уншигчид анхаарал тавин ажиллаж байна. Иймд гэрээр ном захиалан унших сонирхолтой хэн бүхэн Баянхонгор аймгийн нийтийн номын сан дээр өөрийн биеэр очин бүртгүүлж авах боломж бүрджээ. Уншигч үйлчлүүлэгч та бүхэн номоо цэвэр ариг гамтай уншиж, хойч үедээ зөв үлгэр дууриалал болохыг Баянхонгор аймгийн нийтийн номын сангийн газраас уриаллаа.