1045
 
 

ХОВД ХОТЫН 335 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭНЭ

Уг арга хэмжээг зохион байгуулах ерөнхий ажлын хэсэг Жаргалант сумын ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанаар ойн хүрээнд хийгдэх бэлтгэл ажлын талаар хэлэлцэж санал солилцов.

1045Жаргалант сумын засаг дарга Гантөмөрөөс “Баруун бүсийн тулгуур төв, ховд аймаг Жаргалант суманд нийтдээ 40 мянга гаруй олон үндэстэн ястны төлөөлөл амьдардгаараа онцлогтой. Тэртээ 1685 онд Эрдэнэбүрэн сумын улаан харган гэх газар байгуулагдсанаас хойш 335 жил өнгөрчээ. Ховд хот нь Монгол орны баруун хязгаарт байх эртний соёл түүх эртний худалдаа эдийн засгийн төв болсон хот юм. Энэ хотод амьдарч байгаа иргэдийн ая тухтай, аз жаргалтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үе үеийн хотын захиргаа анхааран ажилласаар байна”