1045
 
 

30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

“Дэлхийн Зөн” Монгол ОУБ-ын Багануур ОНХ нь  дүүргийн  таван хороонд үйл ажиллагаагаа явуулдаг. Улс орон даяар COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэхээр хамтран тэмцэж буй энэ онцгой нөхцөлд “Дэлхийн Зөн” Монгол ОУБ-ын Багануур ОНХ нь  30 гаруй сая төгрөгийн тусламжийг Багануур дүүргийн иргэдэд үзүүлжээ. Тодруулбал 150 өрхөд хүнсний яаралтай тусламж, 50 өрхөд нүүрс түлээний дэмжлэг, таван өрхөд иж бүрэн таван ханатай гэрүүдийг хүлээлгэн өгсөн юм. Мөн ариун цэврийн материал болох саван, гарын ариутгагч ард иргэдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.1045Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлжээ. Энэ талаар Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахлах Дэслэгч П.Одонтуяа "Дүүргийн хэмжээнд Нийслэлийн онцгой байдлын газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гаргаж байгаа сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сайтаар түгээсэн. Харин зурагт хуудсыг гаргаж ААНБ-уудад уг уриан дор алба хаагчдаа мэдлэгтэй болгох үүднээс мэдээллийг хүргэн ажилласаар байна" гэв.