1045
 
 

ЭМЧ НАР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Түр заавар батлах” тухай А/135 дугаар тушаалын дагуу халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, сэжигтэй тохиолдлын үед тусгаарлах, хэвтүүлэн эмчилж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэх дадлагыг сайжруулах зорилгоор дадлага сургуулилтыг хийж гүйцэтгэлээ. Сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамгаалах, хувцас хэрэгслийг зөв өмсөх тайлах дарааллаар өртөөлсөн сургалтыг “Халдвар тандалт сэргийлэлт”-ийн тасгийнхан бүх тасаг нэгжийн ажилтан, албан хаагч бүрт биечлэн зааж байна.1045Энэхүү дадлага, сургуулилалтад одоогоор Хүүхэд, Дотрын-1, 2-р тасаг Мэс засал, Амбулатори, Халдварт- сүрьеэ, Төрөх эмэгтэйчүүд, Эмгэг судлалын тасгуудын эмч, мэргэжилтнүүд хамрагдсан. Тус дадлага, сургуулилалтад эмч, сувилагч, эмнэлгийн бүх ажилтан оролцож, бэлтгэл сургуулилалт хийнэ. Халдвар судлагч эмч, ариутгагч нарын баг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах төдийгүй цаашид ч бүх тасаг нэгжүүдэд тогтмол зохион байгуулахаар боллоо.