1045
 
 

ШААРДЛАГАТАЙ ХУВЦАС ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖ БАЙНА

КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд маш олон иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас амны хаалт, ариутгагч зэргээр бололцоотой хэлбэрээр тусламж дэмжлэг үзүүлж байна.1045Дүүргийн иргэд болон албан байгууллагаас өгсөн амны хаалт, ариутгагч зэргийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд, цагдаа, онцгой, эрүүл мэндийн төв болон гадна орчинд ажилладаг албан байгууллагын албан хаагчдад хуваарилахаас гадна хороодоор дамжуулан зорилтот бүлгийн иргэдэд хүргэв.

Мөн иргэдийн өгсөн мөнгөн хандиваар Эрүүл мэндийн төв болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдадаа зориулж 2000 ширхэг зориулалтын амны хаалт, цэнхэр нөмрөг 500 ширхэг, аюулгүй ажиллагааны битүү хувцас 100 ширхэг болон бусад шаардлагатай хэрэгслээр хангалаа.