1045
 
 

ДЭЛХИЙН 29 УЛС ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЯВУУЛЖ БАЙНА

Дэлхий дахинаа коронавирусийн тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн тул хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудыг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байна.

Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая хүүхэд хөл хорионд ороод байгаа бөгөөд теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.1045ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар амжилттай хүргэж байна. Монголын телевизийн холбооны телевизүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй, зохион байгуулалттайгаар цахим хичээлүүдийг бэлтгэх, түгээн ажиллаж байгааг мөн салбарын яам сайшаав.

Элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ үед сурагчид хичээлээ улам идэвх, санаачилгатай давтахыг анхааруулан зөвлөж байна.

Энэ долоо хоногт гагуулга нөхөх шинэ хичээл цацагдаж эхэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авахыг сурагчдадаа санууллаа.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам