1045
 
 

“ХҮҮХЭД - ИТГЭЛИЙН ХАРЦ” АЯН ӨРНӨЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдын санаачилгаар “Хүүхэд – Итгэлийн харц” аян амжилттай зохион байгуулагдаж байна. Тус аян нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд сум агентлаг, байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд аянд хамрагдах юм. 1045ХГБЗХГ-ын гэр бүл хүүхдийн хамгааллын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Даваадулам "Аяны хүрээнд аймгийн ЦГ, МХГ, ГБХЗХГ, ДЗМОУБ зэрэг байгууллага хамтран эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. ХГБЗХ-ийн газраас 10 гаруй ажил төлөвлөсөн. Үүнд иргэд нийтийг соён гэгээрүүлэх, мэдээ мэдээлэл хүргэх, хяналт тавих, зорилтот өрх гэр бүлүүдэд чиглэсэн үйл ажиллагаанууд байна. Гэртээ хараа хяналтгүй үлдэх хүүхдийн талаарх мэдээлэл, эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүдэд авах арга хэмжээнүүдийг аяны хүрээнд тусгасан. Иймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, гэрт нь хараа хяналтгүй үлдээхгүй байх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг уриалъя” гэлээ.

Аян Хоёрдугаар сарын 20-оос гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Үндэсний хэмжээнд өвөл хаврын морин уралдааныг зохион байгуулахыг хориглосон. Онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.