1045
 
 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРАГЛАЛ

Онцгой байдлын үед өрх гэр бүл, хүүхдийн нөхцөл байдлыг эрсдэлтэй гэж үздэг. Ийм үед хүүхдийн эрхийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй өрхийн зураглал гаргаж байна. Энэ нь онцгой байдлын үед шаардлагатай нөөцийг тодорхойлох зорилготой судалгаа юм. 

 

1045

ХГБЗХГ-ын гэр бүл хүүхдийн хамгааллын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Даваадулам “Хүүхэд - Итгэлийн харц” аяны хүрээнд онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал гаргасан. Энэ зураглалыг тусгай 15 асуултын дагуу 24 сумын нийт өрх гэр бүлээс авч байна. Эхний ээлжид эрсдэлтэй өрх гэр бүлээс түргэвчилсэн үнэлгээ хийж эрсдэлтэй өрхийг тодорхойлсон. Одоогийн байдлаар аймгийн 2075 өрхийн мэдээллийг тусгай асуултын дагуу авч холбогдох мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулсан. Судалгааны үеэр илрүүлсэн зорилтот 900 гаруй өрхүүдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.

Уг зураглалыг нийтийг хамарсан бэлэн байдал зарласан үед бага насны хүүхэдтэй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, асаргаа сувилгаа шаардлагатай өрхөд нэн тэргүүнд үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.