1045
 
 

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ГЭРТ НЬ ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ

Хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай хүргэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулах үүднээс Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллагаас “Хүүхэд хэрэглэгч-2020” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас: 
•    “Хүүхэд хэрэглэгч-Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” зөвлөгөө мэдээлэл
•    “Хүүхэд хэрэглэгч-Гэмт хэрэг, зөрчил хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” зөвлөмж сэрэмжлүүлэг
•    “Хүүхэд хэрэглэгч-Цахим орчин” дэлгэцийн донтолтоос сэргийлэх, цахим орчны зөв хэрэглээнд сургах 
Дээрх сэдвүүдээр эцэг эхчүүд болон хүүхдүүдэд цуврал зөвлөгөө хичээлүүд бэлтгэн ажиллаж байгаа юм.1045Мөн Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас “Хүүхэд хэрэглэгч-2020” арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдүүдийн болзошгүй аюулаас сэргийлэх аян боллоо. Уг аянд ГБХЗХГ, БСУГ, Дэлхийн зөн-Баянхонгор  орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь бүү үлдээ” анхааруулга хэвлэн нийтэлсэн. Мөн Баянхонгор сумын 32 дугаар нийтийн орон сууцны 1000 айлын хаалган дээр байршуулан эцэг эхчүүдэд анхааруулга хүргэн ажиллалаа. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлснээр болзошгүй аюулаас гэр бүлээ болон хүүхдээ хамгаалж чадах юм.