1045
 
 

400 ХҮҮХДЭД ДАРХЛАА ДЭМЖИХ ВИТАМИН, АМНЫ ХААЛТ ӨГЛӨӨ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тус байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа зургаан зуун ная гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдээс төлөөлөл болгон хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналт муутай, хөдөлмөр эрхэлдэг, асрамж халамжийн төвд амьдарч байгаа дөрвөн зуун хүүхдэд дархлаа дэмжих аарц, витамин, амны хаалт олгож шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.1045