1045
 
 

БАГАНУУРТ ЕСӨН ЦЭГТ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА

Дүүргээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанд удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд дүүрэгтээ 10 тн нөөцийн махыг хямдралтай үнээр нийлүүлэх болсон. Эхний ээлжид 6.5 тн хонины махыг "Агро нэгтгэл трейд" ХХК-наас татан авчирч есөн  цэгээр түгээж байна. Нөөцийн мах татан авчрах тээвэрлэлтийн зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргажээ.
Дэлгүүрүүд махаа жижиглэж Гуравдугаар сарын 14-ний өдрөөс иргэдэд худалдаалж эхэлсэн юм. Нэг кг хонины махыг үйлдвэрийн үнээр буюу 6700 төгрөгөөр худалдаалж байна.

Цэг тус бүрд хяналт тавьж ажиллаж байгаа аж. 2020 оны Гуравдугаар сарын 6-ны байдлаар нийтдээ 3.3 тн /3294.9кг/ хонины мах, 176.8 кг ямааны махыг нийт 768 иргэнд борлуулжээ.1045