1045
 
 

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ 

Хавар, намрын хуурайшилтын үе жил бүрийн Гуравдугаар сараас эхлэн Зургадугаар сар хүртэл, цаашлаад Есдүгээр сараас Арван нэгэн сар хүртэл үргэлжилдэг. Үүнтэй холбогдуулан ард иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд дараах зүйлийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.1045
Аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн Цахир гэх газар сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т тус багийн харьяат малчин Л-ийн 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөө энэ сарын 14-ний өдрийн 08 цагт шатсаны улмаас 150 бог мал галд өртөж хорогдсон байна. Хаврын улиралд  хуурайшилт нэмэгдэж байгаа учраас иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.