1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Цаг агаарын нѳхцѳл байдал дулаарч Хөвсгөл нуурын мѳсний зузаан нимгэрсэн тул нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Энэ сарын аравны байдлаар Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчмоор мөсний зузаан 35-15 см. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд,  Бэлтэс, Идэр зэрэг голын мөсний зузаан 68-136 см өмнөх оны мөн үеэс 2-59 см бага, Сэлэнгэ, Бүгсий голын мөсний зузаан 31-85 см байна.1045Иймээс Хөвсгөл аймгийн хэмжээнд гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл ажиглагдаж мөсний нягт багасан хэврэгшиж буй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймаг дах Цагдаагийн газраас анхааруулан сэрэмжлүүлэв.