1045
 
 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, ажилтны бүртгэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргаас Улсын бүртгэлийн хэлтэст дөрвөн ширхэг компьютер, нэг ширхэг гурван үйлдэлтэй принтерийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхжаргалд гардуулан өглөө.1045