1045
 
 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ НЬ АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС

2013 оноос хойш НҮБ бидний амьдарч буй дэлхийд аз жаргал ямар чухал болохыг нийтэд таниулах зорилгоор Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэхээр баталсан байдаг. Мөн НҮБ 2015 онд Тогтвортой хөгжлийн 17 зорилт баталсан. Тус зорилт нь бүхэлдээ ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, дэлхий ертөнцийг хамгаалахад чиглэсэн байдаг. Эцэстээ эдгээр нь сайн сайхан, аз жаргалтай дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө юм.

1045Тиймээс НҮБ бүх насны бүх салбарын хүмүүсийг энэхүү өдөрт нэгдэхийг уриалж байна. 

Нэмж хэлэхэд энэ цаг үед та коронавирусээс болж сэтгэл санаагаар хямарч байвал НҮБ-ээс зөвлөсөн доорх энгийн зөвлөмжийг дагаарай.

  • Аливаа нөхцөл байдал, асуудалд үндэслэлтэй, ухаалаг хандах 
  • Мэдлэг, мэдээлэлтэй байх
  • Хүүхэдтэйгээ харилцаатай байх
  • Ажил амьдралын тэнцвэрийг сахих
  • Найз нөхөд/гэр бүлийнхэнтэйгээ технологийн давуу талыг ашиглан, харилцаа тогтоох
  • Тархи, оюун мэдрэмжээ дасгалжуулж сурах
  • Унших нийтлэл, үзэх мэдээндээ хяналт тавих
  • Таагүй нөхцөл байдлын “хорыг” сайхан сэтгэл, энэрлээр намдаах