1045
 
 

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАРТ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийн томоохон хувийг мал аж ахуйн салбар эзэлдэг. Улс орны хөгжлийн тэргүүлэх салбар болох малчин өрхтэй ойр ажиллаж, мал сүргийн эрүүл, аюулгүй байдлын сахин хамгаалдаг Мал эмнэлгийн албан хаагчдад ХХААЯам, МЭЕГ-аас аймаг, нийслэлийн МЭГ-т автомашин олгосон юм.

Мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээнд ашиглах LADA маркийн тус автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав МЭГ-ын хамт олонд хүлээлгэн өгч, ажилд нь амжилт хүслээ.1045Ийнхүү тус хамт олон орон нутгийн байгаль цаг уур, дэд бүтцийн онцлогт тохирсон туулах чадвар сайтай авто машинтай болсноор мал, амьтны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгт ажлаа гүйцэтгэхэд амар болохыг онцолж байлаа.