1045
 
 

БАЙГУУЛЛАГА БҮР ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО

Орхон аймгийн гэр бүл залуучууд хөгжлийн газраас Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны Гуравдугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллах албан тоотыг хүргүүлж, хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар 50 гаруй байгууллагад эцэг, эхийн зөвлөлүүд байгуулжээ. Дан ганц албан байгууллагуудын эцэг, эхийн зөвлөлөөс гадна ЕБС-ын дэргэд сургуулийн эцэг эхийн зөвлөл 23, цэцэрлэгүүдийн дэргэд 29 эцэг эхийн зөвлөл үйл ажиллагаа явуулж байна.1045
Эцэг эхийн зөвлөлийг шат дараатай, зохион байгуулж эхэлсэн нь эцэг, эхчүүдийн болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгож, гэр бүлийн сургалт хүмүүжлийн ажлуудад байгууллага аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлага дээшлэх юм.
Эдгээр эцэг эхийн зөвлөлийн сайн туршлагаас дурдвал: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах фабрикийн эцэг эхийн зөвлөл хүүхэд хамгааллын төвийг нээж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Боловсрол, соёл урлагийн газар “Гэр бүлийн томилолт“ эцэг эхийн өдөртэй болсон, ХХҮГазар ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулж “Зуны цэцэрлэг” ажиллуулсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар угсралтын цех ажилтнууддаа  хүүхдийнх нь төрсөн өдрөөр  эцэг эхийн чөлөө өгөх, “Номтой нөхөрлөх өдөр” зэрэг өдөрлөгүүдийг зохион байгуулдаг болсон зэрэг олон дэвшилтэт ажил хэрэгжжээ. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагыг эцэг эхийн зөвлөлтэй болгохоор Орхон аймгийн ГБЗХХГ зорилт тавин ажиллаж байна.