1045
 
 

МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ҮНЭГҮЙ ОЛГОЖ БАЙНА

Орхон аймагт Гуравдугаар сарын 7-ны өдөр 5-7 см зузаантай цас орсны улмаас Жаргалант суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Гэнэт хүйтэрсэн тул хөрсөн дээр мөс тогтож мал идэх өвсгүй болсон нөхцөл байдал үүссэн юм. Тиймээс хаваржилт хүндэрсэн болон өвс, тэжээлгүй болсон малчдад нөөцийн өвсийг үнэ төлбөргүй олгох ажлууд Орхон аймгийн малчдын дунд зохион байгуулагдлаа. Мөн аймгийн ХХААГ-тай хамтран 600 шуудай хэвэг тараажээ.1045
Өнгөрсөн оны мал, тэжээвэр амьтдын тооллогоор Орхон аймагт нийг 835 өрхийн 126.9 мянган мал бүртгэгдсэн байна. Мөн Орхон аймгийн Жаргалант сум 2018 онд бэлтгэсэн өвсөө хэрэглэж дуусаагүй тул 2019 онд өвс, тэжээл бэлдээгүй байна. Нийт 150 тонн өнжмөл өвс, 30 тонн тэжээл одоогоор бэлэн ажээ.