1045
 
 

ЯПОНД САКУРА ДЭЛГЭРЧ БАЙНА

Өдийд Япончууд болон дэлхийн өнцөг булангаас ирсэн сая сая жуулчид сакура цэцэглэх цагаар баярлаж байх байлаа. Тэрхүү явдлыг “Ханами” буюу цэцэг үзэх хэмээн нэрлэдэг. Сакура цэцэг дэлгэрэх улирал нь тус улсын эдийн засаг төдийгүй соёлын хувьд маш чухал ач холбогдолтой.

1045
Уламжлалын дагуу найзууд, гэр бүлүүд хамтдаа ойролцоох цэцэрлэгт очиж, цэцэг харангаа хоол идэж суудаг байна. Гэхдээ энэ жил коронавирусийн тахлаас болж цэцэг харахтай холөоотой бүх үйл ажиллагаа цуцлагдаж, жуулчид нутаг руугаа буцсан. 
Японы Кансай их сургуулийн багш Katsuhiro Miyamoto эдийн засгийн үүднээс Ханамиг тайлбарлахдаа “Жил бүр Японы сакура цэцэглэдэг улирал эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг” гэлээ. Мөн Гуравдугаар сараас Тавдугаар сар хүртэлх хугацаанд сакура цэцгийг харах гэж 8.5 сая жуулчин ирж, ойролцоогоор 659 тэрбум иений ашиг орлого авч ирдэг байна.
Өнгөрсөн долоо хоногт Токиогийн захирагч Yuriko Koike ард иргэдийг уламжлалт баяр ёслолыг тэмдэглэхгүй байхад уриалсан. Мөн коронавирус алга болоход Японы сакура цэцэглэх улирал эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.