1045
 
 

ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН “АЗ ЖАРГАЛ” КУРС ОНЛАЙНААР ҮНЭГҮЙ

Хүнд хэцүү цаг үед бид хамтдаа байхыг хүсдэг. Ялангуяа хэн нэгэн өвдөхөд гэрт нь очиж сэтгэл зүйгээр дэмжиж, тэднийг тэвэрч, биед нь хүрэхийг хүсдэг. Харин COVID-19 тахлын үеэр #StayHome буюу гэртээ байхыг уриалсаар байгаа билээ.

Йелийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, "Аз жаргал" курсийн удирдагч Laurie Santos нь CNN-д өгсөн ярилцлагадаа “Энэ цаг үед зөвхөн бидний бие махбод биш сэтгэл санаа ч мөн адил хямарч байна” гэсэн юм.  

1045
Тахал өвчний үеэр өөрийгөө тусгаарлах нь ихэнх хүний сэтгэл зүйг хямрахад хүргэж байна. Гэвч сайн мэдээ нь шинжлэх ухаанчдын хэлж буйгаар өөрийгөө тусгаарлах нь ганцаардах гэсэн утгатай биш. Зүгээр л та бие мах бодоороо бусдаас тусгаарлагдаж байгаа юм. Тиймээс тэд технологийн давуу талыг ашиглан хүмүүстэй холбоотой байж, сэтгэл зүйн холбоо үүсгэхийг зөвлөж байна.

Орчин үеийн дэвшилтэт технологи, олон нийтийн сүлжээ нь урьд өмнө байгүйгээр хоорондоо хялбар холбогдох боломжийг хүмүүст олгох болсон. Гэвч улс орнууд тэр дундаа Америкийг авч үзвэл хүмүүс нь илүү их ганцаардмал байна. Сүүлийн үеийн судалгаагаар Америк хүмүүсийн 45% нь ихэнхдээ аз жаргалгүй болон бусад хүмүүстэй утга учиртай харилцаа байхгүйгээс болж ганцаардал мэдэрдэг ажээ. Энэ нь насанд хүрсэн хүнээс эхлээд өсвөр насны хүүхэд хүртэлх бүх насны хүмүүст адил байна.

Ганцаардал нь бие мах бодод хортой. Ганцаардал хүний биеийг таргалуулдаг ба хүний амьдралыг 15 жилээр богиносгож, өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил хүний биед сөргөөр нөлөөлдөг байна.
Хүмүүс энгийн үед ч ганцаардлыг ийм их мэдэрдэг байхад тахал өвчний үед онцгойлон өвчтэй байгаа хүмүүс, өндөр настай хүмүүс ганцаардлыг илүү их мэдэрч байгаа аж.

Хүмүүс утас, компьютероо ашиглан ажил төрөл, хичээл номоо амжуулж байгаа шигээ бусадтай үүсгэх хувийн харилцаагаа мартаж болохгүй. Биеэрээ тусгаарлагдлаа гээд нийгмээс тусгаарлагдаж болохгүй. Технологийг ашиглан хайртай хүмүүстээ анхаарал халамж тавиарай. Та гэрээсээ гарахгүй, айлд зочлохгүй байгаа нь бусад хүмүүсийг хамгаалж байгаа хэрэг.
 
АЗ ЖАРГАЛ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ИРДЭГ
 
Профессор Laurie Santos “Сэтгэл судлал болон сайн сайхан амьдрал” гэх нэртэй сэтгэл судлал, неврологийн тухай болон юу аз жаргалд хүргэдэг талаар өгүүлэх курс нээжээ. Курсээр дамжуулан оюутнуудын зан байдлыг өөрчлөх дасгал хийлгэх юм. Курс нээгдэхэд 1200 гаруй оюутан элсэн орсон нь их сургуулийн хотхоны дөрвөн оюутан тутмын нэг нь гэсэн үг. Ингэснээр уг сургалт нь Йелийн их сургуулийн 300 жилийн түүхэнд байгаагүй алдартай сургалт болжээ.

Нөгөө талаар дээр хэлсэнчлэн хүмүүс илүү ганцаардмал болохын хэрээр аз жаргалтай байхыг хүсэн тэмүүлж байгааг баталж байна. 

1045Түүний хэлж буйгаар бидний тархи үргэлж худлаа ярьдаг. Бид аливаа зүйлд урхидуулдаг. Бид амьдралын нөхцөл байдлаа сайжруулснаар аз жаргалтай болно гэж боддог. Нөгөө талаар нийгмийн харилцаанд орох, талархах цаг гаргах, одоо цагтаа амьдрах зэрэг жижиг зүйлс нь аз жаргалтай байхад маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Ингээд дэлхийн хамгийн шилдэг онлайн курсэд хамрагдаж хэрхэн аз жаргалтай байхад суралцаарай.

Курс: Science of well-being