1045
 
 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрийн зөвлөлийн хурлаар хөдөлмөр эрхлэлтийн асуудал, хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих хуваарь гэсэн хоёр асуудал авч хэлэлцсэн. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар танилцуулсан.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд төсөл хөтөлбөрт 512 иргэн хамрагдсан бол улирлын чанартай болон байнгын ажлын байранд 3000 орчим иргэнийг зуучилжээ. Цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргана.1045