1045
 
 

ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМ БОЛОН ДУГУЙН ЗАМ БАРИНА

Энэ онд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын маш олон ажил хийгдэхээр болсон. Нэн ялангуяа дүүрэг доторх авто замыг сайжруулах, шинэчлэх, өргөтгөх ажил эрчимтэй хийгдэж байна. 2017 онд дүүргийн гол болон туслах авто замаа бүрэн шинэчилж дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн бол өнгөрсөн 2019 онд Улаанбаатар-Налайхыг холбосон авто зам ашиглалтад орсон.1045
Тэгвэл энэ хавар, Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу бидний хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас  гуравдугаар хорооны төмөр замын таван шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын ажил хийгдэж эхлэх гэж байна.

Тус авто замыг хоёр хэсэгт хуваан хийж гүйцэтгэх бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Захирагчийн Ажлын албаны дарга А.Туяабаатар нар дүүргийн холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт тус авто замын ажлыг гүйцэтгэгч компанитай газар дээр нь ажиллалаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "Ажил цагтаа эхэлж, чанартай хийж гүйцэтгэн хугацаандаа дуусах ёстой. Энэ бол та бүхний гэрээгээр хүлээсэн үүрэг. Гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, шилэн кабель, шугам сүлжээ, эрчим хүч гээд бүх мэргэжлийн байгууллагатай ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажлаа эхлэхээс өмнө зураг төсөв дээрээ хамт сууж баттай нэг ойлголттой болох нь чухал. Мөн замын бүтээн байгуулалтын ажил эхлэхээр дүүргийн иргэдээс ажлын байраар хангаж ажиллахыг хүсье" хэмээн анхаарууллаа.