1045
 
 

“ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэгч үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн  бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ” соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг үргэлжлүүлж байна1045
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээнд иргэн бүр идэвх, санаачлагатай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн иргэний үүргээ биелүүлж, өргөнөөр оролцож, “ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ” цахим аянд нэгдэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ялангуяа ахуйн хүрээний архидалт, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалав.