1045
 
 

ШАР УСНЫ ҮЕР БОЛОХ ЭРСДЭЛ БАЙНА

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарах тул шар усны үер бууж болзошгүй байгааг анхаарууллаа.

Тус аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Улаан-Уул, Тариалан, Их-Уул, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын хэд хэдэн багуудад нягтарч  хатуурсан зузаан цас тогтсон. 1045

Идэр, Тэс, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Шишгэд зэрэг голуудын сав газраар шар усны үер бууж болзошгүй байна. Иймд тус газраар нутаглаж буй малчид иргэдийг голын хөндийгөөр гарах, мал хариулахдаа анхаарал болгоомжтой байхыг санууллаа. Мөн өвөлжилт хүндэрсэн малын хорогдол байгаа газрууд хаягдсан малын сэг зэмийг устгаж гол мөрөн, нуурын ус бохирдуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.